
Захиргааны байгууллага
Нийтийн ашиг сонирхлыг 👍 илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно 🔎.
➠ Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;
➠ Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
➠ Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;
➠ Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;
➠ Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.
Хуульч Шувуухайтай хамт Захиргааны эрх зүй судлаарай 🧐!
🌐 www.lawyerbirdie.com/блог/categories/захиргааны-эр…
📧 admin@lawyerbirdie.com
✅ Subscribe хийгээд хууль, эрх зүйн боловсролын чанартай контентыг тогтмол хүлээн аваарай.
#ЗахиргааныЕрөнхийХууль #ЗахиргааныБайгууллага #ЗахиргааныЭрхЗүй
コメント