
Эрх зүйн латин нэр томьёо ⟹ Amicus Curiae
Хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгддэг олон нэр томьёо, ойлголт нь эртний Ромоос 🏺 гаралтай ба хоёр мянганы тэртээх утга санаагаа гээлгүйгээр латин хэлээр бидэнд өвлөгджээ. Хуульчдын хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичиг болон харилцан ойлголцохдоо латин нэр томьёо, ойлголтыг ашиглах нь энгийн үзэгдэл гэж хэлж болно. Латин нэр томьёо, ойлголтуудын цаана хууль зүйн шинжлэх ухааны эрх зүйн чухал зарчмууд байдаг. Тиймийн учир, эртний Ромын 🏛️ эрх зүй систем 🪔 анх үүссэн цагаасаа хойш ⏳ цаг хугацааны шалгуурыг даван туулж, өнөө үед ч хэрэглээтэй байгаа гэлтэй.
❃ Утга: Шүүхийн анд, шүүхээс хэргийг шийдвэрлэхэд тусалж буй хөндлөнгийн этгээд, хэргийн оролцогч биш боловч уг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдээллийг шүүхэд өгч буй этгээд
❃ Англи: Friend of the court
❃ Орос: Друг суда, не участвующее в деле лицо, которое представляет суду, с его разрешения, имеющее значение для дела информацию или соображения, либо проводит по своей инициативе с согласия суда самостоятельное расследование
❃ Тайлбар: Amicus curiae нь Ромын хуулиас гаралтай хуулийн нэр томьёо. Хэргийн оролцогч биш боловч ч шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүх ажиллагаанд оролцохгүйгээр, сайн дурын үндсэн дээр хэлэлцэж буй асуудлаар тухайн хэрэгт хамааралтай мэдээллийг шүүхэд хүргэх, санал өгөх замаар шүүхэд тусалж буй тухайн асуудалд хүчтэй сонирхолтой этгээд, эсвэл бүлгийг хэлнэ. Amicus curiae нь факт дээр тулгуурласан хууль зүйн дүгнэлт ба санал бодол amicus brief гэсэн хоёр төрөл байж болно. Amicus brief нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг зорьж буй үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөх зөвшөөрөл авахаар шүүхэд гаргах хүсэлт.
❃ Жишээ: Amicus curiae нь зөвшөөрөл өгөхөөс бусад тохиолдолд шүүх хуралдаанд оролцох боломжгүй, оролцохыг зөвшөөрөх нь ховор байдаг. АНУ-ын Дээд шүүх талуудын зөвшөөрлийг авалгүйгээр хэрэг, маргаан холбооны, муж, орон нутгийн засаг захиргаанд хамааралтай тохиолдолд санал бодлоо илэрхийлэхийг зөвшөөрдөг.
Хуульч Шувуухайтай хамт эрх зүйн латин нэр томьёо, ойлголтуудыг сураарай 🧐!
🌐 www.lawyerbirdie.com/post/эрх-зүйн-латин-нэр-томьё…
📧 admin@lawyerbirdie.com
✅ Subscribe хийгээд хууль, эрх зүйн боловсролын чанартай контентыг тогтмол хүлээн аваарай.
#ЭрхЗүй #Латин #AmicusСuriae
コメント