Loading...

Эрх зүйн латин нэр томьёо → Locus Delicti

10 3________

Хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгддэг олон нэр томьёо, ойлголт нь эртний Ромоос 🏺 гаралтай ба хоёр мянганы тэртээх утга санаагаа гээлгүйгээр латин хэлээр бидэнд өвлөгджээ. Хуульчдын хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичиг болон харилцан ойлголцохдоо латин нэр томьёо, ойлголтыг ашиглах нь энгийн үзэгдэл гэж хэлж болно. Латин нэр томьёо, ойлголтуудын цаана хууль зүйн шинжлэх ухааны эрх зүйн чухал зарчмууд байдаг. Тиймийн учир, эртний Ромын 🏛️ эрх зүй систем 🪔 анх үүссэн цагаасаа хойш ⏳ цаг хугацааны шалгуурыг даван туулж, өнөө үед ч хэрэглээтэй байгаа гэлтэй.

❃ Утга: Гэм хор учирсан буюу гэмт хэрэг үйлдэгдсэн газар нутгийн хууль

❃ Англи: Law of the place where the tort was committed

❃ Орос: Закон места преступления

❃ Тайлбар: Locus Delicti гэдэг нь гэмт хэрэг, зөрчлийн хэрэг үйлдэгдсэн улсын хууль тогтоомжийг ашиглан тухайн үйлдлийн эрх зүйн үр дагаврыг тогтоохыг хэлнэ.

❃ Жишээ: Франц улсад гэмт хэрэг үйлдсэн бол өөр улсын иргэн байсан ч ял шийтгэлийг Франц улсын хуулиар тогтооно.

Хуульч Шувуухайтай хамт эрх зүйн латин нэр томьёо, ойлголтуудыг сураарай 🧐!

🌐 www.lawyerbirdie.com/post/эрх-зүйн-латин-нэр-томьё…
📧 admin@lawyerbirdie.com

✅ Subscribe хийгээд хууль, эрх зүйн боловсролын чанартай контентыг тогтмол хүлээн аваарай.

#ЭрхЗүй #Латин #LocusDelicti

コメント