Loading...

Эрх зүйн латин нэр томьёо ⟹ Affidavit

17 3________

Хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгддэг олон нэр томьёо, ойлголт нь эртний Ромоос 🏺 гаралтай ба хоёр мянганы тэртээх утга санаагаа гээлгүйгээр латин хэлээр бидэнд өвлөгджээ. Хуульчдын хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичиг болон харилцан ойлголцохдоо латин нэр томьёо, ойлголтыг ашиглах нь энгийн үзэгдэл гэж хэлж болно. Латин нэр томьёо, ойлголтуудын цаана хууль зүйн шинжлэх ухааны эрх зүйн чухал зарчмууд байдаг. Тиймийн учир, эртний Ромын 🏛️ эрх зүй систем 🪔 анх үүссэн цагаасаа хойш ⏳ цаг хугацааны шалгуурыг даван туулж, өнөө үед ч хэрэглээтэй байгаа гэлтэй.

❃ Утга: Андгайлж гаргасан бичгэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, бичгээр өгсөн гэрчийн мэдүүлэг

❃ Англи: Sworn facts, a formal statement of fact

❃ Орос: Аффидевит, письменное показание под присягой, письменное показание, поручительство, заявление, письменное свидетельство

❃ Тайлбар: Affidavit нь бичгээр өгсөн тангараг, мэдэгдэл буюу бодит байдлын албан ёсны мэдэгдэл юм. Шүүх хуралдаанд нотлох баримт болгон ашиглуулахаар тангараг өргөж, баталгаажуулан бичгээр үйлдсэн мэдүүлэг хэлбэртэй байна. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг нь өөрийн мэдлэгийн хэмжээнд үнэн, зөв гэдгийг батална. Үүнийг сайн дураар, ямар нэгэн албадлагагүйгээр хийсэн тохиолдолд л хүчинтэй байна.

Шүүх хуралдаанд оролцож буй гэрч мэдүүлэг өгөхөөс өмнө худал мэдүүлэг өгсөн тохиолдолд шийтгэл хүлээх ба хэлэх гэж байгаа зүйлээ үнэн, зөв гэж тангараглах ёстой байдагтай адил affidavit нь худал мэдүүлэг өгөхтэй дүйцэх шийтгэл ногдуулдаг. Тухайн хүний 💭 мэдэж байгаагаар тодорхой баримт үнэн болохыг нотариатч, шүүхийн ажилтны өмнө шүүхээс гадуур хийсэн тангараг өргөсөн мэдэгдэл юм. Нотариатчид мэдүүлэг өгөх, мэдэгдэл хийхийг jurat гэнэ. Jurat нь латинаар тангараглах гэсэн утгатай. Jurat нь мэдүүлгийг зохих ёсоор эрх бүхий албан тушаалтны өмнө хийсэн болохыг илтгэх мэдүүлэг, эсвэл мэдүүлэгт хавсаргасан гэрчилгээ байна.

❃ Жишээ: Ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай нэхэмжлэл гаргаж үүнийгээ үнэн зөв хэмээн мэдэгдсэн бол энэ нь affidavit болно.

Мэдүүлэг (testimony) гэдэг нь иргэн, эрүү, захиргааны хэргийг зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход ашиглаж болохуйц тодорхой бодит мэдээ сэлтийг мэдээлснийг зохих хэлбэрээр, хууль тогтоосон 📝 журмаар бэхжүүлсэн нотлох баримтын төрлийг хэлнэ.

Хуульч Шувуухайтай хамт эрх зүйн латин нэр томьёо, ойлголтуудыг сураарай 🧐!

🌐 www.lawyerbirdie.com/post/эрх-зүйн-латин-нэр-томьё…
📧 admin@lawyerbirdie.com

✅ Subscribe хийгээд хууль, эрх зүйн боловсролын чанартай контентыг тогтмол хүлээн аваарай.

#ЭрхЗүй #Латин #Affidavit

コメント