Loading...

Эрх зүйн латин нэр томьёо → Res Judicata

142回視聴・高評価数4 4________

Хууль зүйн шинжлэх ухаанд хэрэглэгддэг олон нэр томьёо, ойлголт нь эртний Ромоос 🏺 гаралтай ба хоёр мянганы тэртээх утга санаагаа гээлгүйгээр латин хэлээр бидэнд өвлөгджээ. Хуульчдын хүрээнд олон улсын эрх зүйн баримт бичиг болон харилцан ойлголцохдоо латин нэр томьёо, 💡 ойлголтыг ашиглах нь энгийн үзэгдэл гэж хэлж болно. Латин нэр томьёо, ойлголтуудын цаана ⚖️ хууль зүйн шинжлэх ухааны эрх зүйн чухал зарчмууд байдаг. Тиймийн учир, эртний Ромын 🏛️ эрх зүй систем 🪔 анх үүссэн цагаасаа хойш ⏳ цаг хугацааны шалгуурыг даван туулж, өнөө үед ч хэрэглээтэй байгаа гэлтэй.

❃ Утга: Шийдвэрлэсэн хэрэг, нэгэнт шийдвэрлэгдсэн хэргийг дахин хянах хэлэлцэхгүй байх зарчим

❃ Англи: A thing adjudged, decision

❃ Орос: Дело рассмотрено – принцип недопустимости повторного рассмотрения однажды решенного дела

❃ Тайлбар: Res Judicata үндэслэлээр эрх бүхий шүүхээр шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн сэргээж болохгүй гэсэн зарчим. Finality гэдэг нь шүүх үндэслэлийн талаар эцсийн шийдвэр гаргахад хамаарах нэр томьёо.

❃ Жишээ: Ялагдсан нэхэмжлэгч нь ялсан хариуцагчтай ижил шалтгаанаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй. Эсвэл ялсан нэхэмжлэгч нь ялагдсан хариуцагчтай ижил шалтгаанаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй.

Хуульч Шувуухайтай хамт эрх зүйн латин нэр томьёо, ойлголтуудыг сураарай 🧐!

🌐 www.lawyerbirdie.com/post/эрх-зүйн-латин-нэр-томьё…
📧 admin@lawyerbirdie.com

✅ Subscribe хийгээд хууль, эрх зүйн боловсролын чанартай контентыг тогтмол хүлээн аваарай.

#ЭрхЗүй #Латин #ResJudicata

コメント